ЗөвлөгөөКино урлаг

Бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн Солонгос кинонууд…

Та бүхэнд солонгос уг төрлийн кино гэвэл хамгийн түрүүнд үсээ задгайлж, цагаан даашинз өмссөн төрх санаанд тань буудаг байх.

Бид энэхүү нийтлэлээрээ BuzzFeed вебсайтын нэрлэсэн өндөр үнэлгээ бүхий Өмнөд Солонгосын Horror төрлийн кинонуудыг танилцуулж байна.

1.A TALE OF TWO SISTERS (2003)

Su Mi нэртэй охин сэтгэцийн эмнэлгээс гэртээ эргэн ирж буйгаар кино эхлэх бөгөөд аав, дүү болон хойд эхийн хамт амьдрал үргэлжилнэ. Гэтэл нууцлаг явдлууд ар араасаа өрнөж эхэлдэг.Энэхүү бүтээл нь Америкийн кино театруудад нээлтээ хийсэн анхны Өмнөд Солонгосын кино гэдгээрээ онцлогтой.

2.GONJIAM: HAUNTED ASYLUM (2018)

Хачин чигтэй үйл явдалд дуртай хэсэг бүлэг залуус шууд дамжуулалт хийх зорилгоор орхигдсон сэтгэцийн эмнэлгийг зорьдог. Тэднийг юу хүлээж байсан бол?Тус кинонд гарах эмнэлэг нь бодитоор байдаг бөгөөд “CNN Travel”-аас энэ барилгыг дэлхийн хамгийн эвгүй газруудын нэгээр нэрлэжээ.

3.WHITE: THE MELODY OF THE CURSE (2011)

Нэр алдарт хүрэхийг хүссэн охидын хамтлаг “White” нэртэй хуурцаг олж, түүн дээрх дууг сэргээн дуулна. Нэг шөнийн дотор л тэд алдартай болох боловч хамтлагийн гишүүдэд ээлж ээлжээрээ сонин чигтэй үйл явдлууд тохиолдож эхэлдэг.T-ara хамтлагийн Eun Jung гол дүр бүтээсэн гэдгээрээ онцлог юм.

4.THE CLOSET (2020)

Харамсалтай явдлаар эхнэрээ алдсаны дараа Sang Won нь охиноо дагуулан шинэ байшинд нүүн ирнэ. Ээжийгээ алдсаны дараа сэтгэлийн хямралд орсон бяцхан охины зан ааш шинэ гэртээ ирсний дараа өөрчлөгдөж эхэлдэг. Гэтэл нэгэн өдөр охин нь алга болж киноны нууцлаг үйл явдлууд үргэлжилнэ. Эцэг эхийн хайр гэдэг үр хүүхдэдээ зарцуулах мөнгөнд бус тэдэнтэй өнгөрүүлэх цаг хугацаанд оршдог гэдгийг киноны үйл явдлаар харуулсан.

5.KILLER TOON (2013)

Зурагт номын зохиолчийн зурсан бүхэн биелж хүмүүс үхэж эхлэх бөгөөд тэр хэмжээгээр түүний цуврал алдартай болдог. Гэвч түүнийг юу хүлээж байгаа бол? Энэхүү кино нь тухайн жилдээ 7.79 тэрбум воны ашиг орлого олсон юм.

6.HORROR STORIES (2012)

Цуврал хэрэгтэнд баригдсан ахлах сургуулийн охины тухай гарах бөгөөд хэрэгтэн зөвхөн сонин чигтэй түүх ярьж өгөх үед л унтдаг. Охин амьд гарж чадах болов уу?Уг бүтээлд өгүүлэгдэж буй түүх бүр дээр өөр найруулагч ажиллажээ.

7.THE CAT (2011)

So Yeon нь амьтны дэлгүүрт ажилладаг бөгөөд тэр өмнөх өдөр дэлгүүрээс нь муур худалдаж авсан эмэгтэйг цахилгаан шатнаас амьгүй байдалтай олно. Гэвч үүгээр дуусахгүй бөгөөд энэ мэт нууцлаг явдалууд ар араасаа гарч эхлэхийн зэрэгцээ шөнө бүр нэг зүүдээ давтаж зүүдэлдэг. Киноны үйл явдал хэрхэн өрнөх бол?Жүжигчин Park Min Young гол дүр бүтээснээрээ онцлогтой.

8.METAMORPHOSIS (2019)

Шинэхэн байшинд нүүж ирсэн гэр бүлийн тухай гарах ба тэд нэг нэгээрээ сонин чигтэй явдалтай учирдаг. Жигтэй явдал тохиолдож байгааг анзаарсан тэд авга дүү болох номлогч Joong Soo-г гэртээ авчирна. Тэд тохиролцож чадах болов уу?Тус киноны тасалбар нээлтээ хийсэн даруйдаа нэг сая гаруй хувь борлогджээ.

Related Articles

10 Comments

  1. Услуги консультации психолога.
    Психолог Психотерапия онлайн!

    Консультация психолога онлайн.
    Консультация психолога онлайн.
    Услуги консультации психолога.
    Услуги консультации психолога.
    Цены на услуги и консультации психолога.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button