Оддын баримтСонин содон

Солонгосын хамгийн алдартай 25 жүжигчид өмнө ба одоо…

Энэхүү нийтлэлдээ бид Өмнөд Солонгосын өндөр үнэлгээ бүхий 25 жүжигчний кино урлагийн салбарт анх хөл тавьж байсан үеийг онцолж тэдний дэбут хийхээсээ өмнө авхуулж байсан зурагуудыг сонирхуулж байна. Уг хэсэгээс та хараад тэднийг анхнаасаа гол дүр эсвэл алдартай нэгэн болж чадна гэж бодохоор байсан эсэхийг гайхах байх…

Өөрсдийн авьяас чадвар, хичээл зүтгэлээр шилдэг жүжигчин хэмээх алдрыг хүртсэн тэдний хамгийн анхны болон сүүлд бүтээсэн дүрүүдийг мөн нэмэлтээр оруулав…

1.LEE MIN HO

Анхны дүр: “Sharp” (2003) цувралын Jin Ho

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “The King: Eternal Monarch” (2020) цувралын Lee Gon

Сонирхолтой баримт: Тэрээр өдгөө 34 настай… Өнгөрсөн сард түүнийг Momoland хамтлагийн Yeon Woo-тэй болзож байгаа гэсэн мэдээллийг Dispatch-аас гаргасан боловч хоёр талын агентлагууд хоёул үүнийг үгүйсгэсэн билээ.

2.PARK SHIN HYE

Анхны дүр: “Stairway to Heaven” (2003) цувралын Jung Suh-гийн бага нас

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Sisyphus: The Myth” (2021) цувралын Kang Seo Hae

Сонирхолтой баримт: Нас: 31.Тэр 2017 оны сүүл үеэс жүжигчин Choi Tae Joon-тэй болзож байгаа.

3.GONG YOO

Анхны дүр: “School 4” (2001) цувралын Hwang Tae Young

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Seobok” (2021) киноны Gi Heon

Сонирхолтой баримт:Нас: 42. 2017 онд түүнийг Күнзийн 79 дэх үеийн үр удам гэдгийг нотолсон.

4.HYUN BIN

Анхны дүр: “Stalker” (2003) цуврал

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Crash Landing On You” (2019) цувралын Ri Jung Hyuk

Сонирхолтой баримт: Нас: 38. Түүний жинхэнэ нэрийг Kim Tae Pyung гэдэг бөгөөд 2002 онд “Shower” нэртэй кинонд анхны дүрээ бүтээж байсан ч уг кино үзэгчдийн хүртээл болж байгаагүй юм.

5.SON YE JIN

Анхны дүр: “Delicious Proposal” (2001) цувралын Jang Hee Ae

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Crash Landing On You” (2019) цувралын Yoon Seri

Сонирхолтой баримт:Нас: 39. 18 настайдаа кино урлагийн ертөнцөд хөл тавьж байсан түүнийг “Үндэсний анхны хайр” хэмээн нэрлэдэг.

6.KIM SOO HYUN

Анхны дүр: “Kimchi Cheese Smile” (2007) цувралын Kim Soo Hyun

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “It’s Okat Not Be Okay” (2020) цувралын Moon Gang Tae

Сонирхолтой баримт: Нас: 33. Тэр Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлдэг.

7.JUN JI HYUN

Анхны дүр: “Fascinate My Heart” (1998) цувралын Ka Yeong

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Kingdom: Ashin of the North” (2021) киноны Ashin

Сонирхолтой баримт: Нас: 39. Тэр 2012 онд улсдаа алдартай үндэсний хувцас зохион бүтээгчийн ач хүүтэй гэрлэж өдгөө хоёр хүүхдийн ээж болжээ.

8.SONG JOONG KI

Анхны дүр: “Get Karl! Oh Soo Jung” (2007) цуврал

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Vincenzo” (2021) цувралын Park Joo Hyung

Сонирхолтой баримт: Нас: 35. 2005 онд тэр бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн.

9.SONG HYE KYO

Анхны дүр: “First Love” (1996) цувралын сурагч

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Encounter” (2018) цувралын Cha Soo Hyun

Сонирхолтой баримт: Нас: 39. Эмч нар түүнийг дөнгөж төрөх үед цаашид амьдрах боломжгүй гэж үзэж байсан ч тэр эмчилгээгээ давж гарч чадсан юм. Тийнхүү эцэг эх нь түүнийг төрснөөс дөрөв хоногийн дараа улсын бүртгэлд бүртгүүлж байжээ.

10.YOO AH IN

Анхны дүр: “Sharp” (2003) цувралын Yoo Ah In

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Hellbound” (2021) цувралын Jeong Jin Soo

Сонирхолтой баримт: Түүний жинхэнэ нэрийг Uhm Hong Sik гэдэг бөгөөд Ah In гэсэн тайзны нэр нь герман хэлний “Нэг” гэсэн утгыг илэрхийлдэг аж.

11.LEE JONG SUK

Анхны дүр: “Sympathy” (2005) киноны Lee Han Sol

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Romance Is a Bonus Book” (2019) цувралын Cha Eun Ho

Сонирхолтой баримт: Тэр одоогоор Girls’ Generation хамтлагийн гишүүн Yoona-тай “Big Mouth” нэртэй шинэхэн уран бүтээл дээр хамтран ажиллаж байна.

12.SEO YEA JI

Анхны дүр: “Potato Star 2013QR3” (2013) цувралын Noh Soo Young

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Recalled” (2021) киноны Soo Jin

Сонирхолтой баримт: Тэр маш нарийн бэлхүүстэй гэдгээрээ алдартай төдийгүй иог болон балетаар хичээллэдэг.

13.SO JI SUB

Анхны дүр: “Three Guys and Three Girls” (1996) цувралын Kim Chul Soo

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “My Secret Terrius” (2018) цувралын Kim Bon

Сонирхолтой баримт: 2019 онд тэрээр хөтлөгч Jo Eun Jung-тай үерхэж буйгаа олон нийтэд зарласан ба өнгөрсөн онд гэрлэлтээ батлуулсан юм.

14.SHIN MIN AH

Анхны дүр: “Volcano High” (2001) киноны Yoo Chae Yi

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Diva” (2020) киноны Lee Young

Сонирхолтой баримт: Тэрээр одоогоор tvN телевизийн “Hometown Cha Cha Cha” цувралд дүр бүтээж байгаа бөгөөд киноны үзэгчдийн хувь маш өндөр үзүүлэлттэй байна.

15.LEE SEUNG GI

Анхны дүр: “Nonstop 5” (2004) цувралын Lee Seung Gi

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Mouse” (2021) цувралын Jung Ba Reum

Сонирхолтой баримт: Тэр 17 насандаа дуучнаар дэбют хийж байсан.

16.HA JI WON

Анхны дүр: “New Generation Report: Adults Don’t Understand Us” (1997) цувралын сурагч

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Pawn” (2020) киноны Seung Yi

Сонирхолтой баримт: Тэр Өмнөд Солонгосын хамгийн томд тооцогддог “Пэксан” шагнал гардуулах ёслолоос дөрвөн удаа шагнал хүртэж байсан.

17.PARK BO GUM

Анхны дүр: “Blind” (2011) киноны Min Dong Hyun

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Seo Bok” (2021) киноны Seobok

Сонирхолтой баримт: Түүний ээж Bo Gum-ыг тээж яваагаа мэдэлгүй хүчтэй өвчин намдаах эм хэрэглэсэн тул үр хөндүүлэх гэж байжээ. Гэвч эцэст нь төрүүлэхээр шийдсэн гэдэг.

18.PARK BO YOUNG

Анхны дүр: “Secret Campus” (2006) киноны Cha Ah Rang

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Doom at Your Service” (2021) цувралын Tak Dong Kyung

Сонирхолтой баримт: Тэр дуулахын зэрэгцээ төгөлдөр хуур тоглодог.

19.JANG HYUK

Анхны дүр: “Model” (1997) цувралын Joon Ho

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “The Swordsman” (2020) киноны Tae Yul

Сонирхолтой баримт: Тэр 2008 онд гэрлэсэн ба өдгөө гурван хүүхэдтэй.

20.LEE YOUNG AE

Анхны дүр: “How’s Your Husband” (1993) цувралын Do Do Hee

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Bring Me Home” (2019) киноны Seo Jung Yeon

Сонирхолтой баримт: Тэр Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэгдүгээрт бичигддэг.

21.JO IN SUNG

Анхны дүр: “Jump” (1999) цуврал

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Escape from Mogadishu” (2021) киноны Kang Dae Jin

Сонирхолтой баримт: Маш урт хөлнийхөө ачаар тэр ихэнхдээ зөвхөн өөрт нь зориулан хийгдсэн хувцас өмсөх шаардлага гардаг.

22.GONG HYO JIN

Анхны дүр: “Memento Mori” (1999) киноны Ji Won

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “When the Camellia Blooms” (2019) цувралын Dong Baek

Сонирхолтой баримт: Тэр жүжигчин Shin Min Ah-тай дотно найзууд.

23.PARK SEO JOON

Анхны дүр: “Perfect Game” (2011) киноны Chil Goo

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Itaewon Class” (2020) цувралын Park Sae Royi

Сонирхолтой баримт: Тэр “Marvel” студийн шинэ уран бүтээл болох “The Marvels” кинонд дүр бүтээх болсны зэрэгцээ өнгөрсөн сард зураг авалтдаа оролцохоор Лос Анжелес руу явжээ.

24.KIM TAE HEE

Анхны дүр: “Last Present” (2001) киноны Park Jung Yeon-ны бага нас

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Hi, Bye Mama” (2020) цувралын Cha Yu Ri

Сонирхолтой баримт: Тэр дуучин, жүжигчин Rain-тэй 2017 онд хуримлаж, өдгөө хоёр хүүхдийн ээж болоод байгаа юм.

25.LEE BYUNG HUN

Анхны дүр: “Asphalt My Hometown” (1991) цувралын Jin Woo

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Emergency Declaration” (2021) киноны Jae Hyuk

Сонирхолтой баримт: Карьераа эхлүүлсэн цагаас хойш дэлгэцийн нийт 63 бүтээлд дүр бүтээсэн төдийгүй Холливүүдийн долоон кинонд тоглосон чадварлаг жүжигчин юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button