Кино урлаг

“Squid Game” АНУ -ын шилдэг 10-т багтаж чадах болов уу ?…

Netflix -ийн Squid Game хэдхэн хоногийн өмнө худалдаанд гарсан хэдий ч дэлхийг гайхшралд оруулсаар байгаа юм байна. Онцгой өрнөл, эрчимтэй түүх нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа тул 9 ангит цуврал нь маш халуухан ярианы сэдэв болоод амжсан байна… Netflix дээр сайн ажиллаж байгаа Солонгосын үйлдвэрлэл нь онц биш байсан бол Squid Game нь сүүлийн үеийн рейтингээрээ огт өөр түвшинд хүргээд байгаа юм байна.

Уг цуврал нээлтээ хийснээс ердөө дөрөв хоногийн дараа Squid Game албан ёсоор АНУ -ын эхний 10 байрт жагссан байна.

Flix Patrol хэмээх урсгал үнэлгээний вэбсайтаас үзэхэд Squid Game нь 2021 оны 9 -р сарын 21 -ний байдлаар дэлхийн шилдэг телевизийн шоу нэвтрүүлгээр дэлхийд 2 -рт бичигдэж байгаа нь Солонгосын олон ангит киноны түүхэн дэх хамгийн өндөр зэрэглэл болж байна. Триллер цуврал нь зөвхөн 31 оноогоор нэгт буй цувралаас хоцор байгаа юм байна.

Шилдэг 10 -ийн зэрэглэл нь зөвхөн улс орон бүрийн сонголтоос хамаардаг тул улс орон бүрт өөр өөр байдаг. Солонгосын платформ дээр АНУ-н кино од болдог нь гайхах зүйл биш боловч солонгос цуврал АНУ -ын шилдэг байрыг эзэлсэн нь яалтчгүй гайхахаар зүйл болоод байгаа юм байна.

Үүний дараа Мексикийн цуврал Who killed Sarah?, Испанийн гэмт хэргийн цуврал Money Heist, Францын триллер цуврал Lupine нар АНУ -ын эхний 10 байрт жагсаж байгаа юм байна.

Та уг Squid game цувралаа үзэж чадаагүй бол яаг одоо ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Related Articles

One Comment

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button