Монгол мэдээ

АИ-92 шатахуун үнээ бууруулж орж ирнэ…ЭНД ДАРЖ ДЭМЖИНЭ ҮҮ…

Дэнжийн мянгад байрлах “Петровис”-ийн шатахуун түгээх станцад аль ч төрлийн бензин алга, тасраад гурав хонож байгаа гэнэ. “Хэзээ хэвийн болохыг мэдэхгүй. Хоёр төрлийн дизель түлш л худалдаалж байна” гэх түгээгчийн үг мөн л цаашид хэрхэх тухай зориг сул бодол төрүүллээ.

Бүр цаашилбал түгээгчгүй колонк ч байна. Баянхошууны Тойргийн уулзварт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 бензин байхгүй гэх бичиг угтав. Харуул болон салбар хариуцсан ажилтан нь мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Баян бүрдийн тойрогт байрлах М-Oil шатахуун түгээх станцад, сүүлийн өдрүүдэд “нүдний гэм” болоод байгаа АИ-92 авто бензин худалдаалж байна. Ингэхдээ нэг автомашинд 20 мянган төгрөгийн шатахуун олгох аж. Үнэ 2050 төгрөг.

Шатахуун түгээх станцын ажилтан “Нөөц хэвийн, хомстол үүсэхгүй” гэж ярилаа. Энд мөн дизель түлшний борлуулалт хэвийн байна. Харин АИ-95 бензин дуусжээ.

Уйгагүй хайвал энд тэндхийн шатахуун түгээх станцад АИ-92 авто бензинийг хязгаартай ч гэсэн олгож байна. Эндээс улсаараа тэг зогсчихгүй нь гэх итгэл төрөв.

Долоо хоногийн өмнөхөн л “Цахим үндэстэн” болж буйгаа зарласан Монгол Улс долоо хоногийн дараа “Явган үндэстэн” болж хувирлаа.

Цаашдаа шатахууны үнэ улам өсөх төлөвтөй байгааг харахад яалтчгүй ард иргэд туйлдаа хүрэх бололтой. Та шатахууны үнийг багасгахыг хүсвэл доор сэтгэгдэл хэсэгт саналаа өгөөрөй…

9 Comments

  1. Психотерапия онлайн! Профессиональные психологи Индивидуальный подход
    к консультированию! Услуги аналитического психолога, психотерапевта.
    Опытные психотерапевты и
    психологи. Консультация у психолога.
    Консультация психолога онлайн.
    Консультация у психологов.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button