Кино урлагСонин содон

Squid Game-н төгсгөлд Blackpink Jennie-н нэр явж байх юм???

Хэрэв та Netflix-ийн K-Drama Squid Game шинэ хит цувралын төгсгөлд хүрч, тоглосон жүжигчид болон зохиолчдын хэсгийг үзсэн бол та эцэст нь BLACKPINK-ийн Jennie-н нэрийг олж харсан байх. Тэрээр яаж ингээд орчихсоныг гайхаж байна уу?.

Уг нэрийг нилээн сайн ажигч үзэгчид ялангуяа BLINK-ийнхэн Jennie-г K-Drama-д тоглосныг анзаарах байсан байх… Түүний өвөрмөц дүр төрхөөр зарим шүтэн бишрэгчид түүнийг тоглоомын ажилтнуудын нэг болгож хувиргасан байсан ч анзаарсан байх. Тэгэхээр тэр хэрхэн шоуны жүжигчдийн хамт нэрээ оруулчихсан юм бол?

MERRELL Korea -ийн гүйцэтгэх захирал Квон Сон Юн, Сөүлийн кино комиссын гишүүн Lee Geun Cheol, Jung Jae Hee гэх мэт нэрсийн дунд Jennie-н нэр “Тусгай талархал” хэсэгт гарч ирдэг. Яагаад вэ гэвэл драмын зураг авалтын үеэр жүжигчид болон багийнхантай тэр хамт байсан болохоор бичигдсэн байна.

Squid Game загвар өмсөгч Ho Yeon Jung (тоглогч No67, Kang Sae Byeok -ийн дүрд тоглосон) анхны дүрээ мөнхөлсөн бүтээл болсон. Тэрээр BLACKPINK -ийн Jennie-тэй маш дотно харилцаатай болсон байна.

Олон жилийн турш тэд бие биедээ хайр, дэмжлэг үзүүлж, хамтдаа олон сайхан дурсамжыг мөнхөлсөн байна. Хамт хоол хийхээс эхлээд өдийг хүртэл энэ салбарын хамгийн хөөрхөн BFF болж чадсан нь гайхалтай…Ho Yeon Jung BLACKPINK -ийн тоглолтонд хүртэл хүрэлцэн очиж байсан байна.

Тиймээс Ho Yeon анхны дүрээ бүтээхэд Jennie-н зүгээс найздаа дэмжлэг үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байсан нь гайхах зүйл биш. 2020 оны 7-р сард K-Drama-ийн зураг авалт эхлэхэд Женни хамгийн хөөрхөн хүнсний туслах машиныг цувралын багийнхан руу явуулжээ.

Саяхан YouTube видео Squid Game -д тоглогч No 456 Seong Gi Hun -ийн жүжигчин Lee Jung Jae Ho Yeon, Jennie хоёрыг “гайхалтай найзууд” гэдгийг баталж, Jennie-г туслалцаа үзүүлж байсаныг баталсан байна.

Иймээс жүжигчин бүсгүй болон багийнхан түүнийг тусгай талархалын хэсэгт оруулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Хараад байхнээ үнэхээр сайн найзууд бололтой шүү… <3

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button