Сонин содон

”Hometown Cha-Cha-Cha” Kim Seon Ho жүжигчин Shin Min Ah-с болж дүрээ бүтээжээ…

Жүжигчин хүн дүрээ хүлээж авах олон шалтгаан байдаг, үүнд зохиол нь таалагдах, өөр төрөлд тоглох хүсэл төрөх гэх мэт харин Kim Seon Ho-н хувьд Shin Min Ah-тай хамтран тоглох боломжыг хүлээж байсан байна…

Тэрбээр энэ шалтгааныг саяхан Netflix Korea-д өгсөн ярилцлагадаа Shin Min Ah-ын хажууд сууж байгаад хариулсан байна.

Shin Min Ah жүжигчин 2010 онд Lee Seung Gi-тэй хамт My Girlfriend Is A Gumiho цувралд тоглосон K-Drama гэх мэтчилэн ром-ком (Романтик, инээдмийн ) цуврал дээр дахин тоглохыг хүсч байсанаа хэлжээ…

Харин, Kim Seon Ho хоёр шалтгааны улмаас уг драмыг сонгосон байна. Нэгдүгээрт, тэрээр бодит түүх, тав тухтай орчинд татагдсан. Харин хоёрт Shin Min Ah-г эмэгтэй дүрийг бүтээхээр болсон гэдгийг сонсоод би бэлтгэл хийж эхлэсэн гэжээ…

Тэрээр Shin Min Ah-ын үнэнч фэн байсаар ирсэн байна. Иймээс тэр шүтэн биширдэг жүжигчинтэйгээ тоглоно гэхээс тэсэж ядан байсан гэнэ шүү… Харин түүний уг үгийг сонссон Shin Min Ah сэтгэл дулаан инээгээд түүний хэлсэн үгэнд алга ташсан байна.

Хоёр жүжигчиний сайн жүжиглэлтийн ачаар гайхалтай драма болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа биз ? <3

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button