Кино урлагМэдээ мэдээлэл

“Есөн сүүлтийн домог” 2, 3-р бүлэгт Jo Bo Ah жүжигчин тоглохгүй…

Tale Of The Nine-Tailed кино нь 2020 оны 10-р сард анхны бүлэгээ шуугиан тарьж, Lee Dong Wook, Kim Bum болон Jo Bo Ah гэх жүжигчидийг тоглуулж гайхалтай амжилт олсон. Энэхүү цуврал нь саяхан хоёр, гурав дахь бүлэг гарах нь батлагдсан боловч түүний эмэгтэй гол дүр болох Jo Bo Ah жүжигчин Nam Ji Ah дүрд дахин тоглохгүй гэж мэдээлсэн байна.

Харамсалтай нь, фенүүд 1 -р бүлэгт хосоороо гайхалтай зохьцож байсан ч Jo Bo Ah, Lee Dong Wook хоёрын жүжигчилэлтийг дахин харах боломжгүй юм байна. Jo Bo Ah дахин тоглохгүй гэдэг шийдвэрээ баталгаатай гаргасан бөгөөд продакшны баг одоогоор шинэ эмэгтэй гол дүрийг хайж байгаа юм байна.

Tale Of The Nine-Tailed гурав дахь улиралдаа эргэн ирж, сагжукийн нутаг дэвсгэр рүү кроссовер хийж, Жусоны эрин рүү буцах болсон тодорхой болсон. 2, 3 -р улирал хоёулаа 10 ангитай байхаар мөн батлагдсан байна.

Lee Dong Wook, Kim Bum нар тус шоунд найруулагч Lee Sang Hee -тай хамтран ажиллахаар болсон байна. 2 -р улирал ирэх он буюу 2022 оны эхний хагаст гарахаар төлөвлөгдөж байгаа юм байна.

Хэр олон фэн нь үзэхийг тэсэн ядан хүлээж байна даа ? Мөн хэнийг эмэгтэй гол дүрээр нь тоглуулахыг хүсэж байна ^^… Коммент хэсэгт санал бодлоо хуваалцаарай….

Related Articles

10 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button