Оддын баримтСонин содон

Squid Game цувралын жүжигчин Wi Hajoon TWICE хамтлагийн дэмжигч…

Netflix цуврал Squid Game гарсны дараа жүжигчид нэг шөнийн дотор алдартай болж байгааг анзаарч байгаа байх. Тэр дундаа олны анхаарлыг ихэд татаж байгаа нэг жүжигчин бол цувралд цагдаагийн офицер Hwang Jun Hoдүрийг бүтээсэн жүжигчин Wi Hajoon юм.

Түүнийг фенүүд нь саяхнаас маш их сонирхож эхлэсэн хэдий ч Wi Ha Joon нь 2012 оноос хойш K-Drama-д тоглосон бөгөөд 18 Again, Romance is a Bonus Book гэх мэт цувралуудад дүрээ бүтээж байсан байна.

Маш олон фэнүүд нь цувралын дэггүй цагдаагийн талаар илүү ихийг олж мэдэхийг хүссэн байна.

Үр дүнд нь жүжигчний өмнө хийж байсан клип гарж ирсэн бөгөөд фэнүүд нь түүнийг бас гайхалтай бүжигчин болохыг хараад маш ихээр гайхсан байна! Тэр дундаа TWICE охидын хамтлагийн нэг дуунд бүжиглэж ёстой л жинхэнэ үзүүлээд өгч байх шиг харагдсан байна.

Бүр 2016 онд Wi Ha Joon жүжигчин Star нэртэй үйл ажилгааг ийнхүү сурталчилж байжээ. Энэхүү клипэнд жүжигчин TWICE -ийн сонгодог “Cheer Up!” Дуунд бусадтай хамт бүжиглэж байгааг харуулжээ. Уг бичлэгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Яалтчгүй гэнэт л гараад ирсэн чадварлаг нэгэн байж… Өдийг хүртэл хаагуур нь бидний нүднээс холуур яваад байсан юм бол гэж гайхсан маш олон шүтэн бишрэгчид нь байгаа юм байна. Таны ч гэсэн дуртай жүжигчин тэрээр болж чадсан уу ?

Related Articles

11 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button