Оддын баримт

Squid Game цувралын гол дүр залуудаа халуухан нэгэн байжээ…

Netflix -ийн “Squid Game” цувралаар тэрээр маш том өөрчлөлт хийж чадсан нэгэн…

Lee Jung Jae буюу “#456 Ajeossi” гэгддэг жүжигчин. Энэ цувралд тэрээр бизнесийн бүтэлгүйтлийн улмаас Survival of the Dead -д нэгдсэн Sung Ki hoon -ийн дүрийг бүтээжээ. Энэ бол дунд эргэм насны эр хүний чин сэтгэлээсээ амьдралыг ойлгож ухаарч буй дүр юм.

Lee Jung Jae жүжигчин мэдээж насаараа ийм байгаагүй бөгөөд залуу насны жүжиглэж эхлэж байсан түүний царайлаг, дур булаам өдрүүд нь олны анхаарлын сэдэв болсон байна.

Учир нь түүний гайхалтай жүжиглэлт, харизмаг дотоодын (Өмнөд Солонгосын) шүтэн бишрэгчид сайн мэддэг боловч Ки Хуны дүрээр тэрээр анх өөр улс орны үзэгчдэд илүү танил болсон билээ… Тиймээс тэд маш гайхаж түүнийг үнэхээр мөн эсхэд эргэлзэж бүр киног нь үзэж эхэлсэн байна.

Мөн түүний өнгөрсөн үеийн киноны хэсгийг SNS болон TikTok дээр байршуулсан байна. Нийтлэлийг гарсны дараа тэр даруй 14 сая гаруй үзэлт, 3.6 сая лайк авсан байна.

Тэр дундаа 1994 онд ‘Feeling’ кинонд тоглосон Lee Jung Jae-ийн дүр төрх нь гадаадын фэнүүдийн гайхшруулж чадсан байна. Lee Jung Jae уг дүрээрээ дамжуулан үнэхээр сайн жүжигчин байснаа харуулж чадсан байна.

Тэрээр сэтгэл сэргээсэн инээмсэглэл, жүжиглэлтээрээ эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан гэнэ шүү. Харин та манай Ах хүүг юу гэж бодож байна даа ? Үнэхээр таны сэтгэлд хүрэхээр сайн жүжиглэж таны шүтэн камео од болж чадсан уу “))

Related Articles

12 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button