Монгол мэдээ

Youtuber Түшиг болон Vandebo-н Эбо нарын маргаан…

Саяхан Youtuber Түшиг өөрийн Youtube суваг дээрээ нэг бичлэг байршуулсан нь даймжирч маш олон хүмүүс Vandebo юу эсвэл Түшиг үү гэж мэтгэлцхэд хүрсэн байна. Учир нь уг бичлэгт Түшиг өөрийгаа хамгаалан Streamer CTS-ийн хийсэн reaction дээр хэд хэдэн зүйл хэлээд амжсан байна.

Харин бичлэгийн төгсгөлд тэрээр CTS болон Vandebo хамтлагийн EBO нарын хоорондын Дота тоглож байх үеээрээ Түшигийн өөрийнх нь талаар ярилцсан зүйлийг олж сонссон байна. Уг хэсэгт маш их хараалын үг болон ёс бус хэллэгээр Түшигийг хэлж байсанд тэрээр гайхаж Ebo-г яагаад ийм болсоныг ойлгохгүй байна. Над руу өмнө нь намайг дэмждэг сайн контент хйидэг гэж бичсэн байсан. Надад ингэж дургүй болсон шалтгаан нь магадгүй ерөнхийлөгч Хүрэлсэхээс болсон байх гэжээ.

Учир нь сонгуулийн үеэр Түшиг хэнийг нь дэмжих вэ гэсэн олон хүмүүсийн хариу болгож Хүрэлсүхийг бус Энхбат гуайг дэмжихийг уриалсан байна. Харин бидний мэдэж байгаагаар Vandebo хамтлаг ерөнхийлөгч Хүрэлсүх гуайг сонгосон. Тиймээс түүнийгээ өмөөрч эзнийгээ хамгаалж буй нохой шиг над руу дайрч байна гэж хэлсэн нь олон хүний анхаарлыг татах болсон байна.

Тэдний дунд цаашид юу болох бол гэдэг нь олон хүнд сонин. Мөн тэд сайнаар харилцаагаа шийдэх үү эсвэл цааш үргэлжлүүлж нэгэндээ муу сансаар байх болов уу ? Уг бичлэгт Ebo одоог хүртэл хариу өгөөгүй байгаа бөгөөд юу болох нь тодорхойгүй байгаа юм байна. Youtuber Түшиг уг бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

8 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button