Кино урлагСонин содон

”Squid Game” цувралын талаар 5 сонирхолтой баримт…

Netflix -ийн Squid Game-н талаар хангалттай баримт олж чадахгүй байна уу ? K-series-ийн нэр хүнд өссөөр байгаа тул цуврал болон жүжигчдийн талаар сонирхолтой баримт мэдээлэлүүдийг ийнхүү оруулав…

1.Үзэгчид 456 воныг АТМ руу шилжүүлсээр байна.

Саяханы ярилцлагаар Squid Game найруулагч Hwang Dong-hyuk өөрийн хит төсөлтэй холбоотой янз бүрийн сэдвийг хөндөж ярилцсан бөгөөд тэдний нэг нь цувралын сүүлийн хэсэгт АТМ-нд ашигласан банкны дансы талаар байсан байна.

Dong-hyuk хэлэхдээ энэ данс нь цувралын продюсеруудынх бөгөөд дансруу үзэгчид 456 вон буюу 0.50 доллар хүмүүс явуулсаар байгаа юм байна. Гэсэн хэдий ч “ирээдүйд гарч болзошгүй бэрхшээлээс холуур ” байхын тулд уг дансыг хаасан байна.

2.Тоглогч 101 Heo Sung-tae нисгэгчийн ажилаа хаяж жүжигчин болсон…

Энэхүү цуврал эсэргүү дүрд тоглосон тэрээр 34 настайдаа шоу бизнест хөл тавьсан байна.

Жүжигчин болохоосоо өмнө Пусаны үндэсний их сургуульд орос хэл, соёлын чиглэлээр суралцаж, LG Electronics -ийн гадаадад бизнесийн маркетингийн багт ажиллаж байжээ.

Дараа нь тэрээр Өмнөд Солонгосын хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч Daewoo Shipping & Marine Co. компанид элссэн бөгөөд жилд 70 сая воны орлого олсон гэх мэдээлэл байна.

Гэсэн хэдий ч 2011 онд Солонгосын авьяаслаг шоу Be The Star -д тавдугаар байранд орсныхоо дараа тэрээр жүжигчиний карьертаа хөл тавьжээ…

3.Lee Jung-je-ийн найз охин нь өв залгамжлагч…

48 настай Lee Jung-jae Солонгосын хүнсний хамгийн том Daesang Group-ийн даргын том охин, 44 настай бизнесмэн эмэгтэй Lim Se-ryung үерхэж байгаа. Тэд 2015 онд харилцаагаа олон нийтэд зарласан байна.

Түүний найз охин 2009 оны Samsung-ийн дэд дарга Lee Jae-young гэрлэсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй юм байна.

4.Wi Ha-jun жүжигчиний цамцгүй зургуудаас болж нетизенүүд галзуурч байна.

Жүжигчин Wi Ha-jun халуухан царайлаг төрхөөрөө үзэгчидийн анхаарлыг татаад байгаа билээ. Тэрээр тоглолтыг удирдаж буй ажилтнуудын нэг болж хувирсан цагдаагийн ажилтаны дүрд тоглосон нэгэн… 30 настай царайлаг залууг шүтэн бишрэгчидээ гайхшруулж дахин 10 сарын Men’s Health сэтгүүлийн нүүр нь дээр хүртэл гарсан байна.

Эдгээр зургуудыг 9 -р сарын 25 -ны өдөр Инстаграм дээр байршуулсан бөгөөд үүнээс хойш 2.1 сая гаруй лайк, 400 сэтгэгдэл цуглуулж чадсан байна.

5.Park Hae-soo саяхан аав болсон…

Squid Game-ийн асар их амжилтаас гадна Gi-Hun-ийн бага насны найз болох Sang-woo-ийн дүрд тоглодог Park Hae-soo-гийн хувьд илүү их баяртай сайхан мэдээнүүд ар араасаа цуварсан байна.

(9-р сарын 29) жүжигчний агентлаг 39 настай эхнэрийнхээ хамт тэд хүүтэй болсон тухайгаа мэдэгдэл хийсэн байна. Ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа юм байна.

Тэрээр нэг жил үерхсэнийхээ дараа 2019 онд эхнэртэйгээ гэрлэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button