Сонин содон

Хорвоог орхилгүйгээр хэрхэн Squid Game тоглоомыг гэрийн нөхцөлд…

Та саяхан гарсан Netflix -ийн Squid Game -ийг үзээгүй ч гэсэн та энэ тухай сонссон эсвэл миймүүдийг үзсэн байх.

Сэтгэл догдлуулсан Өмнөд Солонгосын цуврал нь өрөнд орсон хүмүүс том мөнгөн шагналыг авахын төлөө тэмцэж буйг харуулсан триллер цуврал болсон билээ. Янз бүрийн даалгаврыг биелүүлж чадаагүй тоглогчид еед болцгоодог…

Gwangju News -ийн мэдээлж байгаагаар 1970-1990 -ээд оны үед гудамжны худалдаачид үйлчлүүлэгчдийг уг дүрстэй хэсгийг зөвхөн зүүгээр цоолж авахыг шаарддаг байсан бөгөөд даалгаварын хамгийн хэцүү хэсэг нь хэлбэрээ төгс төгөлдөр байдлаар гаргаж авах байсан байна.. Хэрэв амжилттай болвол үйлчлүүлэгчид бага хэмжээний мөнгөн шагнал авдаг байсан гэнэ шүү…

Squid Тоглоомын хувьд дүрмүүд ижил төстэй боловч хэрэв та хэлбэрээ цаг тухайд нь төгс гаргаж чадахгүй бол муу үр дагавар гарах болно.

Тогооч, TikToker бичлэг хийгч Алдерик-н хийсэн алдартай видео нь уг цувралд дүрслэгдсэн зөгийн балтай чихэрийг хийх аргын талаар оруулсан байна. Гэртээ туршиж үзмээр байгаа хүмүүс жорыг нь орууллаа…

Хэрэгтэй зүйлс…

Хайруулын таваг
Жигнэмэгний дүрс гаргагч
Жижиг шанага
Нэг халбага элсэн чихэр
1/8 халбага давс
Тос

Заавар
1.Хайруулын таваг ба бөөрөнхий дүрс гаргагчийг тослох.
2.Жижиг шанаган дээр нэг халбага элсэн чихэр хийж, чихэрлэг сироп шиг болох хүртэл гал дээр халаана.
3.Нэг чимх эсвэл 1/8 цайны халбага жигд соль давс нэмээд хутгана. Бор өнгийн шингэн болоод ирнэ.
4.Ингэснээр хайруулын таваг дээр асгаж, Дүрс дарагчаараа сайтар дараарай.
5.Эцэст нь зүүгээ аваад оролдож эхэл… Бичлэг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

Related Articles

7 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button