Мэдээ мэдээлэлСонин содон

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч нохойн мах идэхийг…

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нохойн махыг хүнсэндээ хэрэглэхийг хориглох тухай хууль санаачлах санал тавьжээ.

Хэдийгээр залуу үеийнхний хувьд энэ сэдэв хориотойд ордог ч тус улсын нутаг дэвсгэрт жил бүр сая орчим нохойн махыг нь боловсруулдаг байна.

Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа гудамжны амьтдыг хамгаалах хөтөлбөр болон нохдыг бүртгэлжүүлэх системийн талаар танилцуулсны дараа Мүүн Жэ Ин нохойн мах идэхийг хориглох тухай хууль санаачлах санал гаргасан байна.

Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын эрх баригчид нохойн махыг бүрэн хориглох тухай хуулийн талаар дуугарч байгаагүй аж. Харин 2022 оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрчид амьтны эрхтэй холбоотой хуулиар өөрийн нэр хүндийг өсгөхөөр эрмэлзэж байгаа аж.

Нохойн мах солонгосчуудын өдөр тутмын хоолны цэсэнд ордоггүй ч ахмад настнууд эрүүл мэндэд сайн хэмээн одоо ч иддэг байна. Түүнээс гадна уламжлалт хоолоор үйлчилдэг зоогийн газруудад нохойн махаар үйлчилдгээс гадна тусгай захуудаас худалдан авах боломжтой байдаг аж.

Америкийн Humane Society International байгууллагын тоо баримтаар Өмнөд Солонгост жил бүр сая орчмыг нохойг хүнсэнд хэрэглэдэг байна.

Амьтдыг хамгаалах Aware байгууллагын захиалгаар явуулсан санал асуулгын үр дүнд оролцогчдын 78 хувь нь Өмнөд Солонгост нохойн мах, муурны махыг худалдаалахыг хориглох, 48 хувь нь хэрэглэхийг хориглохыг дэмжжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button