Оддын баримтСонин содон

Gong Yoo жүжигчин анхны хайрдаа сэтгэлээ ичилж…

Gong Yoo жүжигчин анхны хайртайгаа ахлах сургуульд байхдаа анх танилцжээ. Анхны жил нь олон найз нөхөд нь дүүргийнхээ алдартай охины тухай шуугиж байсан байна. Тэрээр анхны харцаар түүнд дурлаж, утасны бүхээгээс хүртэл түүн рүү залгаж байжээ. Мэдээжийн хэрэг, охин түүний хэн болохыг, утасны дугаарыг нь яаж олж авсныг мэдээгүй байна!

Тэд сургуулийнхаа нэг академид сурдаг байсан бөгөөд найзуудаараа хамт хооллодог. Мөн жүжигчин маань охины араас гүйдэг залууг хүртэл түүнээс холдуулж чадсан байна.

2000 -аад оны эхээр Өмнөд Солонгос телевизийг шуугиулж байсан телевизийн шоу TV carries the love нэвтрүүлэг гардаг байсан … Нэвтрүүлгийн зорилго нь алдартай хүмүүсийг өнгөрсөн амьдрал, найз нөхөд, хайртай хүмүүс эсвэл бүр зүгээр л таньдаг хүмүүстэй нь дахин уулзуулдаг байсан байна. Жүжигчин Gong Yoo 2002 онд нэвтрүүлэгийн нэг анги дээр анхны хайр болох нөгөө охинтойгоо уулзсан байна.

Gong Yoo түүн рүү тэгхэд ч хайрын харцаар харж буй мэт байсан бөгөөд сайн байснаа хэлхэд түүний хайртай байсан охин нь өөр хүнийг харж явдаг байснаа хэлсэн бөгөөд Gong Yoo-н найзууд тэр чамд сайн гэж хэлхэд хүртэл итгээгүй тоглоом хийж байна гэж боддог байснаа дэлгэсэн байна.

Ингээд тэд эцэст нь найзууд болж дууссан . Хэрвээ тэрээр анхны хайртайгаа тухайн үед нийлсан бол юу болох байсан бол?

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button