Сонин содон

2010 оноос хойших цувралын халуухан үнсэлтийн хэсгүүд…

K-Drama-ийн цагаа олсон үнсэлтийн хэсэг яалтчгүй гайхалтай гэдэгтэй олон үзэгчид санал нийлдэг. Энэ удаа бид арван жилийн дотор болсон хамгийн халуухан романтик, цочирдмоор үнсэлтийн хэсэгтэй 10 цувралыг онцоллоо… Өөрөөр 2010-2019 оны K-Drama-ийн хамгийн мартагдашгүй үнсэлтийн 10 үзэгдэл гэсэн ч болно.

1.Secret Garden, 2010

“Хөөсөн үнсэлт” гэсэн хочтой болсон уг үнсэлтийн хэсгийг Hyun Bin ,Ha Ji Won нар уг цуврал дээр бүтээсэн байна. Уг үнсэлтийн хэсэг нь 2010 оны хамгийн тренд үнсэлт байсан нь гарцаагүй юм байна.

2.Dream High, 2011

2011 онд Солонгосын үзэгчид Kim Soo Hyun болон Suzy -ийн “Bus Kiss” хочит үнсэлтийн талаар шуугиж байсан байна. Энэ дүр зураг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн мэт үнсэлтийн хэсэг байсан байна.

3.Queen And I, 2012

Ji Hyun Woo, Yoo In Na нар 2012 онд Queen And I цувралд энэхүү үнсэлтээ хуваалцаж эцэст нь бие биедээ дурлажээ. Цуврал дууссаны дараа болсон үдэшлэг дээр хосууд бие биенээ бодит амьдрал дээр харж эхэлсэн гэдгээ илчилжээ. Хоёр жилийн дараа тэд хоёр тийш болсон ч уг үнсэлтийн хэсэг гайхалтай байсан гэдэгтэй маргах үзэгч байдаггүй гэнэ шүү…

4.My Love from the Star, 2013

Kim Soo Hyun 2013 онд Jun Ji Hyun -тай хамт “My Love from the Star” хит цувралд уг үнсэлтийн хэсгийг хийсэн. Энэхүү хамгийн романтик үзэгдэл үзэгчдийн хувьд гайхалтайгаар тэмдэглэгдэжээ…

5.It’s Okay, That’s Love, 2014

2014 оны хит цуврал болох уг цуврал, Jo In Sung, Gong Hyo Jin нар жинхэнээсээ үерхэж байгаа юм байна гэж хүртэл бодход хүргэсэн байна.

6.Reply 1988, 2015

Park Bo Gum болон Hyeri нарын уг үнсэлтийн хэсэг хамгийн өхөөрдөм нь байсан бөгөөд 2015 оны Reply 1988 -д э үнэн хэрэгтээ Park Bo Gum -ийн карьерынхаа туршид хийсэн анхны үнсэлт нь байсан байна.

7.Guardian: The Lonely and Great God, 2016

2016 оны хамгийн алдартай хит драм болох Guardian: The Lonely and Great God, Kim Go Eun, Gong Yoo нар олон дүрээрээ бидэнд алдартай тэгвэл тэдний уг цувралд хийсэн үнсэлтийн хэсэг одоо ч үзэгчидэд төсөөлөгддөг гэнэ шүү..

8.Strong Girl Bong-Soon, 2017

2017 онд Park Hyung Sik, Park Bo Young’s нарын үнсэлцэж буй дүр зураг нь бие биенээсээ ялгаатай байдлаас болж олны анхаарлыг татсан юм. Уг үнсэлтийн хэсгээс болж Солонгос үзэгчид дунджаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хамгийн тохиромжтой өндрийн ялгааг хүртэл гаргасан байна.

9.What’s Wrong with Secretary Kim?, 2018

Юм хэлэх хэрэгтэй байна уу? Park Seo Joon, Park Min Young нар энэхүү “Couch Kiss”-ээрээ K-Drama-ийн түүхэн дэх хамгийн халуухан үнсэлтийн дүрийг бүтээсэн байна.

10.When the Camellia Blooms, 2019

Camellia Blooms Gong Hyo Jin-г романтик инээдмийн жүжгийн хатан хаан болохыг батлахад хүргэсэн цуврал болж байжээ. Энэхүү 2019 оны хит цувралд тэрээр Kang Ha Neul-тай хамт ганц бие бүсгүйчүүдийн зүрх сэтгэлд гал дүрэлзсэн гайхалтай үнсэлтийн хэсгийг бүтээжээ…

Related Articles

8 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button