Оддын баримтСонин содон

Jung Ho Yeon жүжигчинд жүжигчин найз залуу нь дэмжлэг үзүүлсэн…

Netflix -ийн маш алдартай Squid Game гарсанаас хойш үзэгчид жүжигчидийн тоглосон дүр юу хийдэг зэрэгт анхаарал хандуулаад байгаа билээ…. Цуврал гарч эхэлснээс хойш амжилттай хөгжиж буй жүжигчдийн нэг бол тус кинонд Kang Sae Byeok -ийн дүрд тоглосон загвар өмсөгч, жүжигчин Jung Ho Yeon юм.

Squid Game -ийг гаргасны дараа олон хүн шинэхэн жүжигчин бүсгүйд дурлаж, тэр ч байтугай инстаграм дээр дагагчдын тоо нь асар ихээр нэмэгдэж Солонгосын хамгийн их дагагчтай нэгэн болсон байна.

Түүний амьдралын нэг хэсэг бол жүжигчин Lee Dong Hwi-тэй удаан хугацааны турш үерхэж байгаа явдал юм. Reply 1997 цуварлаас нь Lee Dong Hwi -ийг олон хүн таних байх. Jung Ho Yeon хэлэхдээ Lee Dong Hwi зүгээр л найз залуу байхдаа биш, янз бүрийн зүйлс дээр хамгийн шилдэг нь гэсэн байна. Lee Dong Hwi зөвхөн сайн найз залуу ч биш гайхалтай сайн хамтрагч , ах, асран хамгаалагч хүртэл болж чаддаг гэж жүжигчин эмэгтэй хуваалцсан байна.

Тэгвэл түүний саяхан тоглосон дүр дээр найз залуу нь жүжиглэх тал дээр маш их зөвлөгөө өгсөн гэнэ шүү.Түүнийг сайн жүжиглэж байсанд гайхах зүйл алга гэж олон үзэгчид нь үзэж байгаа юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button