Оддын баримтСонин содон

Gong Yoo жүжигчн өөрийгөө эмэгтэйчүүдэд таалагдах нэгэн гэж боддоггүй…

Хэрэв та Gong Yoo-ийн аль нэг кино эсвэл K-Drama-ийг үзсэн бол түүнд дурлахгүй байхын аргагүй нэгэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Гэсэн хэдий ч Gong Yoo өөрийгөө бодит амьдрал дээр тийм эмэгтэйчүүдийг хуулируулж чадахаар нэгэн гэж боддоггүй байна.

2020 оны 11 -р сард You Quiz on the Block шоу нэвтрүүлэгт оролцож байхдаа Gong Yoo өөрийгөө ичимхий гэж тодорхойлсон бөгөөд өөрийгөө цуврал болон кино нь дээрх шигээ хатуу , Cool залуу биш гэсэн байна.

Тэрээр мөн хэлэхдээ фенүүд нь түүнийг сайхан сэтгэлтэй, халамжтай, романтик хүн гэсэн сэтгэхүй нь тийм ч үнэн зөв талдаа биш гэжээ. Тэр хэлэхдээ “Надад цувралд тоглосон дүрүүдийнхээ ачаар ийм халамжтай царай гаргадаг, гэхдээ би хүмүүсийн бодож байгаагаас арай илүү хайхрамжгүй ханддаг, тиймээс би тийм хүн биш.” гэсэн байна.

Тэрээр өөрийгөө сэтгэл хөдлөлөө ил тод харуулдаггүй гэдгийг илчилсэн тул эмэгтэйчүүд түүнийг хайр татсан нэгэн гэж хардаггүй байх гэж дотроо дүгнэдэг байна.

Мөн хайр дурлалын хэлэхдээ “Би эмэгтэйчүүдэд тийм дуртай хүн биш. Би өөрийгөө хайрын өмнө зориг гаргаж чаддагүй хүн гэж боддог. “

Мөн тэрээр амьдралдаа хэлэхээсээ ичсэн зүйлээ дүрүүдээрээ дамжуулан илэрхийлж чаддаг учраас жүжигчний ажилдаа дуртай гэж тайлбарлажээ. “Би ичсэн эсвэл ичсэндээ хийж чадаагүй зүйлүүд бий. Хэрэв би дүрдээ орвол би бүх зүйлийг хийж чадна. Үүнээс би сэтгэл ханамжийг авдаг. ” гэсэн байна.

Хэдийгээр тэрээр иймэрхүү шалтгаантай байж болох ч үзэчид, шүтэн бишрэгчид нь тэрнийг байгаагаар нь хайрлана.. <3

Related Articles

11 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button