Оддын баримт

Супер од жүжигчин Gong Yoo бодит амьдрал дээр энгийн л нэгэн…

Gong Yoo нь Silenced,Train to Busan гэх мэт кинонуудад тоглосноороо алдартай… 1982 онд төрсөн, мөн Coffee Prince,Guardian: The Lonely and Great God, Squid Game цувралаараа алдартай болсон… Хэдийгээр тэр бидний хайрладаг гайхалтай дүрүүдэд тоглосон ч тэрээр өөрийн жинхэнэ дүр төрхөө энгийн нэгэн залуу гэж дүрсэлжээ!

Тэрээр 2020 оны 11 -р сард You Quiz on the Block шоу нэвтрүүлэгт оролцож, бодит амьдрал дээр ямархуу нэгэн гэдэгээ илчилсэн.

Тэр хэлэхдээ, “Миний тоглосон дүрүүдээс болж олон хүн намайг амьдрал дээр яаг тийм хүн гэж боддог байх гэж бодож байна.” гэсэн байна.

Тэрээр хэд хэдэн сонирхолтой дүрд тоглосон ч өдөр тутмын амьдрал нь ер бусын зүйлгүй нэгэн гэдэгээ баталжээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд миний бодит амьдрал дээр миний талаар юу ч нэг их сонирхолгүй. Үнэхээр байдаг л энгийн амьдрал. “

Та түүнийг Squid Game-ийн метроны буудлуудад ddakji тоглодог залуу, баян дүр болох Coffee Prince-аас бариста болж хувирсан эсвэл бусад дүрд тоглодог шиг гайхалтай нэгэн гэж бодож байсан бол Gong Yoo-гийн амьдрал дээр хийдэг хобби нь ердийн л энгийн зүйл. Тэрээр загасчлах, кино үзэх, мууртайгаа хамт байх дуртай. Түүндээ бүр маш их хайртай гэнэ шүү…

Related Articles

Back to top button