Сонин содон

Жүжигчин Song Sun Mi нөхрийг нь захиалгаар хенеелгесныг дэлгэжээ…

Доктор.Oh-н Golden clinic (Oh Eun Young-ийн Алтан Зөвлөгөө төв ч гэж нэрлэдэг) -ийн саяхны дугаарт Солонгосын жүжигчин Song Sun Mi долоон настай охинтойгоо хамт байдаг өрх толгойлсон ээжийн хувиар өсгөн хүмүүжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярилцсан байна…

Тэрээр уг нэвтрүүлэгт орж байхдаа нөхрөө хэрхэн амьсгал хураасныг охиндоо яаж хэлэх вэ гэхээс санаа зовж байсан бөгөөд уг асуудалд нь Доктор Oh Eun Young тусалсан байна.

Түүний нөхөр 2017 оны 8 сард хорвоог орхисон байдалтай олдсон бөгөөд уг явдалаас хойш тэрээр охиндоо үнэнийг хэлээгүй түүнийг сансрын аялалд гарсан гэж хэлсээр өдийг хүрсэн байна. Түүний нөхөр нь угтаа үеэлийнхээ захиалсан мэргэжилийн хүний гарт амиа алдсан бөгөөд тэрээр түүнийг 1.67 сая доллар-тай тэнцэх мөнгөөр захиалж уг хэргийг үйлдүүлсэн байна.

Үүний дараа үеэл нь мөн хөлсөлсөн хэрэгтэн нь баригдаж нарсанд суусан байна. Харин охин, ээж хоёрт 1.09 сая доллартай тэнцэх нөхөн төлбөр шүүхээс олгосон байна. Охин нь тухайн үед гуравхан настай байсан бөгөөд өнгөсрөн 4 жилийн хугацаанд аавыгаа өдөр бүр үгүйлдэг талаараа хэлсэн байна. Харин Доктор Oh Eun Young түүнд охиноосоо юуг ч нуугаад хэрэггүй гэр бүлийн нууц байлгах тусам цаашид улам хэцүү болно гэж зөвлөсөн байна.

Үүний дараа жүжигчин Song Sun Mi тайвширч нулимс дуслуулан түүнд баярласнаа илэрхийлснээр нэвтрүүлэг дууссан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button