Сонин содон

Squid Game цувралын Ji Young-н дүрд эрэгтэй хүн тоглох ёстой байсан…

Lee Yoo Mi жүжигчиний дүр Ji Young хэдхэн анги дээр гарсан ч гэсэн Squid Game үзэгчдийн дуртай дүр болсон нь лавтай! Түүний сэтгэл сэргээсэн зан чанар, Jung Ho Yeon -ийн дүр Sae Byeok -тай харилцах харилцаа нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон хүнийг байлдан дагуулсан билээ…

Гэхдээ түүний зохиолыг бичиж, цуврал зохиох хооронд түүний нэг том нарийн ширийн зүйлийг өөрчилсөн: “Ji Young” нь анх “Ji Yong” байсан ба угтаа эрэгтэй хүний дүр байсан байна!

Squid Game цувралын зохиолч Hwang Dong Hyuk энэ мэдээллийг нэвтрүүлэгийн үеэр дэлгэсэн байна. 10 жилийн өмнө түүний бичсэн түүний зохиол дээр ийнхүү эрэгтэй дүр байсан байна.

Түүний яагаад өөрчилсөн шалтгаан нь гэвэл эмэгтэй хүмүүсийн хоорондын итгэлцэл, холбоог харуулах зорилгоор дүрийн хүйсийг сольсон гэсэн байна.

Хэрвээ уг дүрд эмэгтэй хүн биш эрэгтэй дүр тоглосон бол ямархуу болох байсан бол ? Санал бодлоо коммент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай…

Related Articles

Back to top button