Сонин содон

HYBE BTS-н V Paradise Group-ийн ерөнхийлөгчийн охинтой болзсон гэсэн цуу ярианд хариулав…

BTS -ийн V маш том үерхэлийн цуурхалд өртөөд байна… Сүүлийн үед онлайнаар V -г Paradise гэх группын ерөнхийлөгч Phillip Jeon охинтой үерхэж байгаа гэсэн цуурхал тархаад удаж байгаа юм байна.

Хэсэг интернэт хэрэглэгчид буюу нетизэнчүүд BTS-н V группын ерөнхийлөгч Phillip Jeon-ы эхнэр Choi Yoon Jung-тэй хамт үзэсгэлэнг үзсэн, мөн ээжийн хамтаар охин нь байсан гэж үзээд байгаа юм байна.

Тэд мөн V -ийн ихэвчлэн зүүдэг бугуйвчтай холбоотой болзооны тухай цуу яриа тараасан бөгөөд уг бугуйвч нь уг ерөнхийлөгчийн охины үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэж хүртэл цуурсан байна.

Эдгээр цуу ярианы талаар HYBE entertaiment мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Choi Yoon Jung, V нарын гэр бүл танил хүмүүс” гэж мэдэгджээ. Саяхан мөн V KSTF 10 -р сарын 13 -нд болсон KIAF 2021 VVIP Preview арга хэмжээнд оролцсон. Тэрээр маск зүүсэн байсан ч олон шүтэн бишрэгчид нь түүнийг таньж, энэ тухай цахим ертөнцөд нийтэлжээ.

АРМИ нар мөн энэ тал дээр эсрэг байсан бөгөөд тэдний бодол эцэст нь үнэн байсан бололтой… Хэрэв V үерхээд эхэлчихсэн байсан бол цаашид юу болох бол ? Сэтгэгдэлээ хуваалцаарай…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button