Сонин содон

2 хүүхдийн ээж жүжигчин Jun Ji Hyun гайхалтай төрхөөрөө олныг гайхшруулжээ…

Солонгосын жүжигчин Jun Ji Hyun хэзээ ч хөгширдөггүй мөн хуучирдаггүй гэдэгээрээ гайхалтай жүжигчин билээ. Тэрээр 30 нас хүртлээ олон жилийн турш цэвэр, гэм зэмгүй гоо үзэсгэлэнгээрээ алдартай болсон нэгэн… Энэ жил тэрээр 40 нас хүрч байгаа бөгөөд өөрчлөлтийг хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдгээ дэлхий нийтэд баталж буй мэт гайхалтай төрхөөрөө олны анхаарлыг татсан байна. Мөн тэрээр өдгөө 2 хүүхдийн ээж юм байна. Эхний хүүхэдээ 2016 оны 2 -р сарын 10 -нд, хоёр дахь хүү нь 2018 оны 1 -р сарын 26 -нд өлгийдөн авсан нэгэн…

Тэрээр энэ оны эхээр Kingdom: Ashin of the North цувралын хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр шинэ богино үсээрээ олны анхаарлыг татсан билээ…

Тэгвэл саяхан болсон Jirisan гэх цувралын нээлтээр түүний өмссөн хувцаснаас эхлээд дээрээс доош хархад тэр яаг л залуухан жүжигчин бүсгүй шиг харагдаж байсан гэж олон хүн ярилцсан байна.

Түүний хамтран тоглогч Ju Ji Hoon хүртэл уг арга хэмжээнд түүнтэй дүйцэхүйц гайхалтай харагдаж байсан байна. Тэнд байсан бүхий л хүмүүсийн нүд 2 жүжигчин дээр минь л байсан гэхэд болохуйц байжээ…

Уг цуврал Jirisan нь 2021 оны 10 -р сарын 23 -нд гарч эхлэхээр болсон байна. Түүний шинэ дүрийг хүлээж байгаа хэр их хүн байна даа ?

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button