Сонин содон

Aespa хамтлагийнхан анх уулзахдаа нэгнийгээ юу гэж бодож байснаа дэлгэжээ…

aespa хамгийн сүүлд гаргасан “Savage” гэх single-ээрээ дэлхийг шуугиулж байгаа бөгөөд тэд саяхан YouTube дээр “Art on the Rise: aespa” гэсэн гарчигтай видеог гаргаж, хөгжимд анх яагаад дурлах болсон гэх мэт зүйлсийн талаараа ярилцсан байна.

Видео бичлэгийн үеэр aespa -ийн 4 гишүүн анх танилцахдаа бие биенийхээ тухай юу бодож байснаа ч дэлгэжээ. Гишүүдийн бие биенийхээ тухай авсан анхны сэтгэгдлүүдийг ийнхүү орууллаа…

1.Karina

Winter Karina-г анх хараад “тэр загвар өмсөгч шиг харагдаж байна” гэж бодсон бөгөөд Karina-н байгаа байдал птүүнд маш их сэтгэгдэл төрүүлжээ.

Karina-н өндөр Giselle-д гайхалтай сэтгэгдэл мөн төрүүлсэн байна. Тэрбээр “Karina өндөр өндөр байсан. Энэ л намайг гайхшруулсан . ” гэжээ…

2.Winter

Karina түүнийг анх хараад л Winter-г үнэхээр хөөрхөн гэж бодсон гэжээ! Тэр “Түүнийг анх хархад тэр миний хувьд хамгийн жижигхэн, нандин хүн байсан.” гэжээ…

Ningning санал нийлж Winter яаг л “хүүхэд шиг” гэсэн байна.

3.Giselle

Winter хэлэхдээ Giselle анх уулзаж байхдаа түүнийг “маш эмэгтэйлэг нэгэн ” гэж бодож байснаа ичингүйрэн хэлсэн байна.

4.Ningning

Karina Ningning-тэй анх түүнтэй уулзахдаа түүний маш алдартай нэгэн гэж боддог байснаа дэлгэсэн байна… Тэднийг анх танилцах үед Ningning аль хэдийн бэлтгэлдээ орсон байсан тул энэ нь Karina-г ингэж хархад хүргэсэн байна.

Бие биенийхээ тайлбараас харахад aespa -ийн гишүүд бие биенээ сайн мэддэг, бие биенээ халамжилдаг нь илт харагдаж байна! Тэд бие биенийхээ тухай анхны сэтгэгдлээ хуваалцсаны дараа Giselle бусад aespa -ийн гишүүдтэйгээ богино хугацаанд ойр дотно болж чадахгүй гэж санаа зовж байснаа дурьдсан байна. Харин гишүүд хоорондоо маш сайн харьцаж байгаад санаа зовох зүйлгүй болжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button